Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн төлөө санд 10 гаруй тэрбум төгрөг хуримтлагджээ

Тус сангийн хөрөнгө, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын болон бусад орлогоос бүрдэх юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төлөө санд 10 гаруй тэрбум төгрөг хуримтлагджээ
Хүүхдийн төлөө санд 10 гаруй тэрбум төгрөг хуримтлагджээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын шийдвэрээр 2021 онд Хүүхдийн төлөө санг байгуулсан. Тус сангийн хөрөнгө, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын болон бусад орлогоос бүрдэх юм.

Өнгөрсөн хугацаанд автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 9 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Хүүхдийн төлөө санд 10 гаруй тэрбум төгрөг хуримтлагджээ

Хүүхдийн төлөө сангаас хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахаар зохицуулсан.

Мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх юм.

Тус сангаас 2021, 2022 онд 45 хүүхдэд 100 гаруй сая төгрөгийн шагнал урамшуулал олгожээ.

Хуваалцах