Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж, дүрмээ шинэчлэн баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж, дүрмээ шинэчлэн баталлаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж, дүрмээ шинэчлэн баталлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Тус зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа удирдан, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.

Энэхүү хурлаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.3-т “Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмийг тухайн зөвлөл батална” гэж заасны дагуу Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцэн баталсан юм.

Мөн “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн өнөөгийн болон цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсоноос гадна Дархан-Уул, Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сайн туршлагатай танилцав.

Хурлын төгсгөлд зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжид үндэслэн хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл хүргүүлэхээр боллоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хуваалцах