Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.11 дэх заалтыг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/59 тоот захирамжаар байгуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн Хуульзүйн хорооны өргөтгөсөн анхдугаар хуралдаан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.11 дэх заалтыг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/59 тоот захирамжаар байгуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн Хуульзүйн хорооны өргөтгөсөн анхдугаар хуралдаан боллоо.



Хуралдаанаар Зөвлөлийн гишүүдийн ажлын чиг үүрэг, дүрэм, журам хэлэлцэн баталж, зөвлөлийн 2017 онд хийх ажлыг тодорхойлов. Мөн 2018 онд хүүхдийн талаарх анхаарах асуудлуудыг хөндөж аймгийн хэмжээнд Кино театр, Нийтийн номын сан байгуулах, Хүүхдэд ээлтэй орон нутаг, Аз жаргалтай гэр бүл гэсэн хоёр дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, Баруун бүсийн хүүхдийн чуулган, Бүтэн өнчин хүүхдийн “Амьдралын гараа” дэмжлэгийн сан, Угийн бичиг гэх зэрэг томоохон ажлууд хийхээр төлөвлөн хэлэлцлээ.

Хуваалцах