Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүүхдийн төлөөх орон нутаг" төсөлд гарын үсэг зурлаа

2001 оноос эхлэн Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Дархан нутгийн хөтөлбөр нь хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн төлөөх орон нутаг" төсөлд гарын үсэг зурлаа
"Хүүхдийн төлөөх орон нутаг" төсөлд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

2001 оноос эхлэн Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Дархан нутгийн хөтөлбөр нь хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2016 онд хаалтаа хийсэн юм. Гэсэн хэдий ч хамтын ажиллагааны үр дүнд Тайванийн санхүүжилтээр “Хүүхдийн төлөөх орон нутаг” тусгай төслийг таван жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн алслагдсан сум, багуудад хэрэгжүүлэхээр болж талууд гарын үсэг зурсан байна.

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжлийн ордныг 2017 онд ашиглалтад оруулж, хүүхэд багачуудын авьяас чадвар, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдгөө 18 дугуйланд 3200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Дугуйланд хамрагдсан сурагчид энэ өдрийн арга хэмжээний үеэр өөрсдийн сурч мэдсэнээ тайлагнасан юм.

Өнгөрсөн онд энэхүү төслийн эхлэл болгож гэр оронгүй, зорилтот бүлгийн 10 өрхөд гэр олгож 94 хүүхдийн аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. 2019 оныг Дарханчууд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, амар амгалан гэр бүлийн төлөө хийх олон арга хэмжээ нь энэхүү төслийн үйл ажиллагаатай уялдаж байгаад аймаг орон нутгийн удирдлагууд баяртай байлаа.

Цаашлаад хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, ядуурлыг бууруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахад энэхүү төслийн гол зорилго оршиж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах