Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг хэлэлцлээ
Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор ажиллуулдаг юм.
Мэдээллийн алба

"Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт"-ыг тодорхойлох уулзалт зөвлөгөөн болж байна. Монгол Улсад 2001 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн утас 1615, 2004 оноос 1979 дугаартай ажиллаж эхэлсэн бөгөөд Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төслөөс дэмжлэг үзүүлж байсан юм. Манай улс 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI /Child Helpline international/ сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон байна.
Хүүхдийн тусламжийн утасны Олон улсын сүлжээ нь бүрэн эрхт гишүүдээсээ хүүхдийн утсанд хандсан дуудлагын тоо, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж жил бүр хэвлүүлэн гаргадаг “Хүүхэдтэй холбогдох нь” номондоо оруулдаг. Энэхүү мэдээллийг уг номонд оруулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдийн утсанд ямар дуудлага ирж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлага солилцохоос гадна улс орнууд үндэсний хэмжээнд уг тоо баримт дээрээ тулгуурлан хүүхдэд зориулсан бодлого, хөтөлбөрийг боловсруулдаг аж.
Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор ажиллуулдаг юм.


















