Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн орон нутгийн чуулган" болж байна

Чуулган хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг, цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдлээ хамтдаа тодорхойлох хэлэлцүүлгээр үргэлжилнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн орон нутгийн чуулган" болж байна
"Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн орон нутгийн чуулган" болж байна. Зураг: МҮОНРТ

Орон нутагт Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн асуудлаарх салбар дундын уялдаа, өнөөгийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудал гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн орон нутгийн чуулган"-ыг өнөөдөр Төв аймгийн Нийтийн номын сангийн Сургалтын танхимд зохион байгуулж байна.

Чуулганд Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга буюу Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, гишүүд, хамтарсан багийн ахлагч, гишүүд, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, хүүхдийн элч, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд, байгууллагын эцэг, эхийн зөвлөлийн дарга, нарийн бичиг, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.

Чуулган хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг, цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдлээ хамтдаа тодорхойлох хэлэлцүүлгээр үргэлжилнэ гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах