Хүүхдийн уран бүтээлчдэд зориулсан сургалт эхэллээ
МҮОНТ нь Олон Улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэн, "Prix Jeunesse" сан /Олон Улсын хүүхдийн нэвтрүүлгийн наадам/-тай хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдэд зориулсан контент бүтээх нь” сэдэвт хүүхдийн нэвтрүүлэг контент бүтээгчдэд зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

МҮОНТ нь Олон Улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэн, "Prix Jeunesse" сан /Олон Улсын хүүхдийн нэвтрүүлгийн наадам/-тай хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдэд зориулсан контент бүтээх нь” сэдэвт хүүхдийн нэвтрүүлэг контент бүтээгчдэд зориулсан сургалт өнөөдөр эхэллээ. Тус сургалтад МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн албаны уран бүтээлчид, арилжааны бусад телевизүүдийн уран бүтээлчдийн төлөөлөл, хүүхдийн зохиолчид оролцож байна.
Олон Улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэн болон "Prix Jeunesse" сан /Олон Улсын хүүхдийн нэвтрүүлгийн наадам/-гийн судлаач, доктор Маяа Гёотц хүүхдэд зориулсан бүтээлийг хэрхэн бүтээх талаар уран бүтээлчидтэй ярилцаж, хөгжингүй орнуудын сайн туршлагаас хуваалцаж байгаа юм.
Аль ч үндэсний хүүхдүүд эх хэлээрээ алдаагүй зөв ярьж, бичиж, өөрийгөө илэрхийлэхэд тэдэнд зориулсан бүтээл чухал үүрэг гүйцэтгэдэг. МҮОНТ-ийн хувьд, Монгол хэл, соёлоо сурталчлан таниулсан, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн шилдэг бүтээлүүдийг бусад телевиз, уран бүтээлчидтэй хамтран бүтээхэд нээлттэй байна гэдгээ илэрхийллээ. Тус сургалт 2017 оны наймдугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдана.


















