Хүүхдийнхээ цахим хэрэглээнд онцгой анхаарахыг сануулж байна
Гэмт хэрэгтнүүд цахим хаяг ашиглан өсвөр насны охидын илтгэлийг олж авах замаар хувийн мэдээллийг нь цуглуулж байна. Олж авсан мэдээллээ ашиглан тэднийг айлган сүрдүүлж бэлгийн хүчирхийллийн хохирогч болгох гэмт хэрэг удаа дараа гарлаа. Иймд эцэг эх, асран
Мэдээллийн алба

Гэмт хэрэгтнүүд цахим хаяг ашиглан өсвөр насны охидын илтгэлийг олж авах замаар хувийн мэдээллийг нь цуглуулж байна. Олж авсан мэдээллээ ашиглан тэднийг айлган сүрдүүлж бэлгийн хүчирхийллийн хохирогч болгох гэмт хэрэг удаа дараа гарлаа. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим хэрэглээнд онцгой анхаарч, хэнтэй харьцаж, хаагуур юу хийж явааг соргогоор ажиглахыг санууллаа. Хохирогчдын хамгийн бага нь 9 настай байжээ.
Mongolian National Radio · Хүүхдийнхээ цахим хэрэглээнд онцгой анхаарахыг сануулж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярилаа. Эрүүгийн цагдаагийн алба энэ төрлийн мэдээллийг 24 цагаар хүлээн авч байна. Таны ойр тойронд бага насны хүүхдийг цахимаар уруу татах, тэдний эрхшээлдээ оруулах сэжиг бүхий үйлдэл гаргаж байгаа хэнийг ч байсан цагдаагийн байгууллагад мэдээлэхийг мөрдөгчид онцгойлон анхаарууллаа.


















