Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүд газ үнэрлэн мансуурч байжээ

Цэцэрлэгийн хашаанд 16-19 насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурч байсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид өчигдөр илрүүлж, шалгаж эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүд газ үнэрлэн мансуурч байжээ
Хүүхдүүд газ үнэрлэн мансуурч байжээ. Зураг: МҮОНРТ

"Цэцэрлэгийн хашаанд хэсэг залуучууд ахуйн газ үнэрлэн мансуурч орилоод байна” гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. Тус хэлтсийн алба хаагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсан 16-19 насны хүүхэд залуусыг үйлдэл дээр нь барьж буруутай үйл ажиллагааг таслан зогсоож шалгаж байна

Энэ тухай бид олон удаа сонин хэвлэлээс уншиж,телевиз радиогоос үзэж, сонсож байсан ч онцолж, анзаарч үр хүүхдүүддээ хэлж ойлгуулж анхааруулсан нь хэд билээ. Миний хүүхэд яалаа гэж ийм юм хийхэв дээ гэж бодож явтал, хүүхэд нь газ үнэртэж цагдаад дуудагдан шалгагдаад ирэхээр нь сая ухаарсан эцэг эхчүүд олон байна.

Муу ёр гэж мухар сүсэглээд орхих биш нийгэмд бас нэгэн түгшүүр болоод байгаа энэ асуудалд сэрэмжтэй хандаж, хор уршгийг нь хүүхэд залуусдаа ойлгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Хэрвээ энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хуулийн 192.1-ээр шийтгэдэг юм байна гэж Цагдаагийн ерөнхий гзараас мэдээллээ.

Түлхүүр үг:Хүүхдүүд газ үнэрлэн мансуурч байжээ
Хуваалцах