Хүүхдүүд цэцэрлэгт хүнсний материал нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна
МҮОНРТ-ийн “Эм Эн Би-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн 100-120 хүүхдийн эрүүл аюулгүй, ариун цэврийн, шаардлага хангасан чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хичээлийн жил дуустал нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ИЙН “ЭМ ЭН БИ-ГИЙН хүүхдүүд цэцэрлэгт”
Хүнсний материал нийлүүлэх сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтын нэр:
МҮОНРТ-ийн “Эм Эн Би-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн 100-120 хүүхдийн эрүүл аюулгүй, ариун цэврийн, шаардлага хангасан чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хичээлийн жил дуустал нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын дугаар : 2017-01
Үнийн санал авах барааны төрлүүд
1. Мах / Үхрийн мах/
2. Жимс жимсгэнэ
3 Гурил, гурилан бүтээгдэхүүн
4. Сүү, сүүн бүтээгдэхүүн
5. Будаа /төрөл бүр/
6. Хуурай хүнс
Үнийн санал нь татвар НӨАТ орсон дүн байна. Аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийж хамтран ажиллана. Нийлүүлэгч 7-14 хоногт материалыг тогтмол хүргэж өгнө.
Зайлшгүй ирүүлэх материал
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
- Мэргэжлийн хяналтын газраас олгосон зөвшөөрөл, гэрчилгээний хуулбар
- Эрүүл ахуйн шинжилгээний бичиг
- Махны гарал үүслийн бичиг
Үнийн санал ирүүлэх хугацаа:
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн /Лхагва гараг/ 14 цагаас өмнө...
Үнийн санал ирүүлэх хаяг:
Баянгол дүүрэг, Хувьсгалын зам -3, МҮОНРТ-ийн байр
Санхүү орлого бүрдүүлэлтийн хэлтэс,
Утас:327232 /дотуур утас-2206/


















