Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв

“Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь”

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв
Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв. Зураг: МҮОНРТ

“Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав. АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нар 9 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 86 хүүхдийн шүдэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийлээ.

Хуваалцах