Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшууллаа
Хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн албан хаагч нарын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулсан байна. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй халамж асрамжийн газруудад хүмүүжиж байгаа хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зуны амралтаа дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг гардуулж өглөө.

Хуваалцах