Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд харах үйлчилгээг алслагдсан сум орон нутагт хэрэгжүүлж эхэлнэ

Манай улс 2015 оноос "Хүүхэд харах үйлчилгээ"-г нэвтрүүлсэн. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд энэ үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд харах үйлчилгээг алслагдсан сум орон нутагт хэрэгжүүлж эхэлнэ
Хүүхэд харах үйлчилгээг алслагдсан сум орон нутагт хэрэгжүүлж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Манай улс 2015 оноос "Хүүхэд харах үйлчилгээ"-г нэвтрүүлсэн. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд энэ үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна.

Энэ онд “Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар”-аас "Хүүхэд харах үйлчилгээ"-нд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тодорхой хаяггүй, алслагдсан сум орон нутагт байдаг зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга н.Өлзийхутаг ярилаа.

Mongolian National Radio · Хүүхэд харах үйлчилгээг алслагдсан сум орон нутагт хэрэгжүүлж эхэлнэ

Улсын хэмжээнд 16 аймаг, нийслэлийн долоон дүүрэгт 180 гаруй хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна.

Хуваалцах