Хүүхэд харах үйлчилгээнд СӨБ-д хамрагдаагүй хүүхдийн 7.6 хувь нь хамрагджээ
Архангай аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өлзийт, Тариат, Цахир, Өндөр-Улаан гэсэн 7 суманд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх 8 төв ажиллаж байна.
Мэдээллийн алба

Архангай аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өлзийт, Тариат, Цахир, Өндөр-Улаан гэсэн 7 суманд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх 8 төв ажиллаж байна. Эдгээр төвд 19 хүүхэд харагч ажиллаж, 94 хүүхэд энэхүү үйлчилгээнд харагдаж буй аж. Энэ нь СӨБ-д хамрагдаж чадаагүй 1199 хүүхэд байгаагийн 7.6 хувь юм байна.
2017 оны эцсийн байдлаар дээрх хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хүүхэд тус бүрт хувьсах зардлаар тооцож нийт 106.804.428 төгрөгийг зарцуулжээ.

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд Эрүүл мэндийн газар, БСУГазартай хамтран 3 удаагийн сургалт, үйл ажиллагааны үр дүнгийн тайлант өдөрлөгийг нэг удаа зохион байгуулж мэдээлэл өгч, мэдлэг нэмэгдүүлж ажилласан байна.


















