Хууль бус аргаар загас барьж байсан ул мөр илрүүлжээ
хууль бус аргаар загас барьж байсан иргэний төрх байдал, ул мөрийг илрүүлэн мөсөн замд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэн мөрдөх ажиллагаа зогсоолоо
Мэдээллийн алба

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Байгаль хамгаалагч нар нуурын баруун болон зүүн эрэг дагуух газар нутгуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ажиллаж хууль бус аргаар загас барьж байсан иргэний төрх байдал, ул мөрийг илрүүлэн мөсөн замд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэн мөрдөх ажиллагаа зогсоолоо.
Иргэд хөдөлмөрчид та бүхнийг хууль зөрчиж, өөрийн амь нас эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна гэж Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээллээ.


















