Хууль бус дансуудын үлдэгдэл мөнгийг төсөвт төвлөрүүлнэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн эхний хэлэлцүүлгийг хийж байгаа. Тус хэлэлцүүлгийн үеэр санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулав.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн эхний хэлэлцүүлгийг хийж байгаа. Тус хэлэлцүүлгийн үеэр санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулав. Үүний дараа аудитын дүнтэй холбоотой янз бүрийн асуудал хөндөгдөж чуулганы танхимд шүүмжлэл өрнөлөө. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан “2013 онд арилжааны банкуудаас мэдээлэл авахад 108 зөвшөөрөлгүй данс нээгдсэн байсан. Төсвийн шинэ хуулиар энэхүү дансуудыг илрүүлсэн. Эдгээр дансуудыг хааж үлдэгдэл төсөв мөнгийг шууд төсөвт татаж авна. Дансуудыг аль яаманд хэзээ нээсэн талаарх он, сар, өдөртэй нь удахгүй гаргаад өгнө. Ерөнхийдөө 2003-2013 оны хооронд нээгдсэн данс” гэж мэдэгдлээ.


















