Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бус виз зуучлагчдаас болгоомжлоорой

Сүүлийн үед БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон яамны дипломат ажилтны нэрийг барьж, мөнгө нэхэн Солонгосын визийг хялбар гаргаж өгнө гэх хууль бус явдал гарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бус виз зуучлагчдаас болгоомжлоорой
Хууль бус виз зуучлагчдаас болгоомжлоорой. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон яамны дипломат ажилтны нэрийг барьж, мөнгө нэхэн Солонгосын визийг хялбар гаргаж өгнө гэх хууль бус явдал гарч байна.

“БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтайгаар виз хялбар гаргана” гэх энэхүү үйлдэл нь хууль бус виз зуучлагч болохыг батлаж байгаа тул харьяа цагдаагийн газар болон БНСУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэст нэн даруй мэдэгдэхийг хүсье.

Дээрх үйлдлийг гаргаж буй хууль бус виз зуучлагчийн буруутай үйлдлээс болж Монгол улсын жирийн иргэн мөнгөн болон эд материалын хохирол амсахгүй байхыг хүсч, Солонгосын хуулийг зөрчсөн үйлдэл нь тус улсад зорчих виз олголтонд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж уг анхааруулгыг гаргаж байна.


Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яам

Хуваалцах