Хууль бусаар 6.2 кг алт нууж улсын хилээр нэвтрэхийг завджээ
Энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд-Эрээний чиглэлийн 3510 дугаар ачааны галт тэрэгний доод хөндийд хууль бусаар 6.2 кг алт нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон үйлдлийг Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангийн шалгалт хамгаалалтын заставын ахлах байлдагч О.Баясгалан илрүүлжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд-Эрээний чиглэлийн 3510 дугаар ачааны галт тэрэгний доод хөндийд хууль бусаар 6.2 кг алт нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон үйлдлийг Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангийн шалгалт хамгаалалтын заставын ахлах байлдагч О.Баясгалан илрүүлжээ. Хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улсын хил дээр найдвартай хамгаалалт явагдаж байна. Энэхүү зөрчлийг Хилийн тагнуулын алба үргэлжлүүлэн шалгаж байна.


















