Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн вьетнам иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас ээлжит хяналт, шалгалтаа явуулсны үр дүнд Монгол Улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан БНСВУ-ын нэр бүхий дөрвөн иргэнийг илрүүлэн, өнөөдөр албадан гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн вьетнам иргэдийг албадан гаргалаа
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн вьетнам иргэдийг албадан гаргалаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас ээлжит хяналт, шалгалтаа явуулсны үр дүнд Монгол Улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан БНСВУ-ын нэр бүхий дөрвөн иргэнийг илрүүлэн, өнөөдөр албадан гаргалаа. Мөн 2013 оны эхний найман сарын байдлаар хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр нийт 20 орны 951 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна.

Түлхүүр үг:гадаадын иргэд
Хуваалцах