Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар хятад архи борлуулж байсан 4 иргэнийг илрүүлжээ

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас "Архи- Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар хятад архи борлуулж байсан 4 иргэнийг илрүүлжээ
Хууль бусаар хятад архи борлуулж байсан 4 иргэнийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас "Архи- Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид аймгийн "Шүр” худалдааны төвд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байсан 4 иргэнийг илрүүлж, тус иргэдээс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй 450 граммын савлагаатай 81 ширхэг "Бажу” нэртэй архийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13-дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд хилээр чанарын баталгаагүй архийг хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж байна.

Хуваалцах