Хууль бусаар мод бэлтгэж байгаа талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийг уриаллаа
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суудаг 37 настай Г гэх эрэгтэй хууль бусаар шинэс мод бэлтгэснийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 8-нд буюу өчигдөр 19:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Өвөрхангай аймагт хууль бусаар мод бэлтгэж байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суудаг 37 настай Г гэх эрэгтэй хууль бусаар шинэс мод бэлтгэснийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бусаар мод бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.


















