Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар мод бэлтгэлтэй тэмцэх талаар ярилцана

Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар мод бэлтгэлтэй тэмцэх талаар ярилцана
Хууль бусаар мод бэлтгэлтэй тэмцэх талаар ярилцана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг маргааш 14.00-15.40 цагт Төрийн ордон дахь “В” танхимд зохион байгуулна. Ярилцлагыг тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх бөгөөд “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт" сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцоно.

Хуваалцах