Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хэлтсээс холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хэлтсээс холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулсаар байгаа.

Энэ удаагийн өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн лхагва гарагт нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах