Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль, журмыг баримталж ажиллахыг үүрэг болгов

Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль, журмыг баримталж ажиллахыг үүрэг болгов
Хууль, журмыг баримталж ажиллахыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь буюу 41.1 хувь нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлээд байна. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЗХ-ноос батлан мөрдүүлж байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д заасан компаний Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ хуралдуулах талаар шийдвэр гаргах, уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг СЗХ болон МХБ-д ирүүлэх, нийтэд мэдээлэх хугацаа ирэх долоо хоногт дуусах гэж байна.Тиймээс мэдэгдлээ ирүүлээгүй байгаа ХК-иудад ирэх долоо хоногт багтаан хууль болон журмаар заасан хугацаат ажлуудыг хийж, зохих ёсоор ажиллахыг үүрэг болгож байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах