Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль сахиулах ажиллагаанд тулгамддаг асуудлуудыг хэлэлцэнэ

“Хууль сахиулах ажиллагаа, онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль зохион байгуулна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль сахиулах ажиллагаанд тулгамддаг асуудлуудыг хэлэлцэнэ
Хууль сахиулах ажиллагаанд тулгамддаг асуудлуудыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

“Хууль сахиулах ажиллагаа, онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль зохион байгуулна. Энэхүү хурлын үр дүнд хууль сахиулах байгууллагын ажлын арга барилыг сайжруулж эцсийн дүндээ иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм гэж Хууль сахиулахын их сургуулийн доктор, Цагдаагийн хурандаа О.Зоригт ярьж байна.

Мөн тэрбээр “Бид энэ хурлаас гадна дотоодын их, дээд сургуулиудын дунд жилдээ 100 гаруй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Манай улсаас Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр гадаадын улс оронд бүтээлээ танилцуулсан эрдэмтэн бараг байдаггүй. Энэ удаагийн хурлаас хүсч байгаа бас нэг үр дүн бол эрдэм шинжилгээний зохиол бүтээлээ дэлхийн хэмжээний томоохон сэтгүүлүүдэд нийтлүүлж, эх орныхоо нэрийг гаргах явдал юм” гэлээ.

Хуваалцах