Хууль сахиулахын их сургуулийн барилга энэ онд ашиглалтад орохгүй
Хууль сахиулахын их сургуулийн барилга энэ онд ашиглалтад орохооргүй болжээ.
О.
О.Энхмаа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хууль сахиулахын их сургуулийн барилга энэ онд ашиглалтад орохооргүй болжээ. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар хэллээ.
Хууль сахиулахын их сургуулийн барилгыг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч уг барилгын ажилд оруулах хөрөнгө оруулалтыг бусад тэг дүнтэй гурван барилгад шилжүүлсэн байна. Ингэснээр тус сургуулийн барилгад энэ жил 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон учир энэ онд барилгын ажлыг дуусгах боломжгүй ажээ.
Хуваалцах


















