Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хууль, тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.12.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хууль, тогтоолын төслийг баталлаа
Хууль, тогтоолын төслийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.12.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

Дараа нь өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ё.Баатарбилэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэв. Гишүүдийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайлбарлахдаа “Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурал хэлэлцэж эхлэх үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн. Мөн Тусгай хяналтын дэд хороо ч хэлэлцэх шаардлагатай гэсэн тул хойшлуулсан. Үүнээс гурван долоо хоног өнгөрсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай, харин зөвшилцдөг албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах боломжгүй. Харин Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой тул тус Байнгын хороонд холбогдох материалыг шилжүүллээ гэдэг тайлбар ирүүлсэн юм. Энэ үеэр Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхээр нөхцөл үүсээгүй байна гэдэг тайлбарыг мөн ирүүлсэн.

Өргөдлийн байнгын хороо дээрх асуудалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлах шаардлагатай гэсэн учир өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсныг хойшлуулсан. Тус Байнгын хорооны дарга сая хэлэхдээ, нэг асуудлаар 900-аас доошгүй иргэн өргөдөл, гомдол ирүүлсэн тохиолдолд тухайн асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол явуулах дэгтэй тул Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжгүй гэлээ. Иймд маргаашийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ. Мөн маргаашийн (2017.12.15 Баасан гараг) 15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганы нэгдсэн хуралдааны хаалттай горимоор мэдээлэл хийх тул холбогдох газрууд бэлтгэл ханган ажиллаж байгааг гишүүдэд дуулгасан.

Хуваалцах