Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалт боллоо
Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл хамтран Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох сургалтыг өнгөрсөн баасан гарагт “Энхийн төлөө” цогцолборт зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан яамдын хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үр дагаварт нь үнэлгээ хийх чиг үүрэг бүхий 60 гаруй албан хаагч тус сургалтад хамрагджээ.
Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулахдаа зургаан шинэ аргачлалыг хэрэглэх аж. Энэ аргачлалыг хэрхэн хэрэглэх талаар дадлага олгох сургалтыг өмнө нь УИХ-ын Тамгын газрын 56 албан хаагчид орсон юм. Сургалтын агуулга, ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлж байгаа учраас Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-ын албан хаагчдад энэхүү сургалтыг үргэлжлүүлэн заах төлөвлөгөөтэй байгаа ажээ.