Хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд гаргаж өгөөгүй зөрчил илэрлээ
Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч “Очир орд” ХХК-ийн халаалтын зуухны хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд хамрагдсан ажилтнаас
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч “Очир орд” ХХК-ийн халаалтын зуухны хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд хамрагдсан ажилтнаас шалгалт авч баталгаажуулдаггүй, үйлдвэрлэлийн ослыг бүртгэдэг орон тооны бус байнгын комиссгүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслийн нэр төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлээгүй зэрэг зөрчил илэрлээ. Зөрчилд холбогдох хууль ёсны дагуу шаардсан мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажиллаа.



















