Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо 11-11 төвд ажиллалаа
Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо,
Мэдээллийн алба

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар харъяа агентлагийн удирдлагуудтайгаа ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр иргэдтэй цахимаар болон утсаар холбогдож, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 6 хүртэл тус яамтай холбоотой 111 санал, хүсэлт Иргэд, олон нийттэй харилцах 11-11төвд ирснээс 91-ийг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтанд хуваарилжээ. Тухайлбал, төрийн албаны хүнд суртал, алба хаагчдын ёс зүйтэй холбоотой санал, гомдол дийлэнх хувийг эзэлж байна.
Дэд сайд Б.Солонгоо зарим иргэний хүсэлт, гомдлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээ хэлж, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг өглөө.


















