Хууль зүйн сайд 33 албан хаагчийг шагналаа
Өнөөдөр хууль зүйн сайд Д.Дорлигжав АСЕМ-ын уулзалтын үеэр үүрэг гүйцэтгэсэн тэргүүний албан хаагчдыг шагналаа. Ингэхдээ 33 алба хаагчид хууль зүйн тэргүүний ажилтан, цагдаагийн алдар, хууль зүйн яамны жуух бичиг гардуулсан юм.
Мэдээллийн алба

Хууль зүйн сайд Д.Дорлигжав АСЕМ-ийн уулзалтын үеэр үүрэг гүйцэтгэсэн тэргүүний албан хаагчдыг өнөөдөр шагналаа. Ингэхдээ 33 алба хаагчид хууль зүйн тэргүүний ажилтан, цагдаагийн алдар, хууль зүйн яамны жуух бичиг гардуулсан юм. ЦЕГ-ын 5000 орчим албан хаагч өнгөрсөн арванхоёрдугаар сараас аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж, олон улсын хэмжээнд хүрсэн, технологид суурилсан хамгаалалтыг хийж чадсан. 100 жилд ганц тохиолдох АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Монголд амжилттай зохион байгуулахад үүрэг авсан олон алба хаагчид гэртээ орох завгүй, нэгдүгээр зэргийн хамгаалалт авч ажилласан. Тэдний төлөөлөл өнөөдөр ийнхүү салбарын сайдаасаа шагнал хүртлээ.


















