Хууль зүйн яаманд 73 өргөдөл гомдол иржээ
Хууль зүйн яам өнгөрсөн тавдугаар сард иргэд, байгууллагаас нийт 73 өргөдөл, гомдол хүлээн авснаас дээд газраас шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн 10, иргэд, байгууллагаас 63 хүлээн авсан байна.
Мэдээллийн алба

Хууль зүйн яам өнгөрсөн тавдугаар сард иргэд, байгууллагаас нийт 73 өргөдөл, гомдол хүлээн авснаас дээд газраас шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн 10, иргэд, байгууллагаас 63 өргөдөл хүлээн авсан байна.
Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах “11-11 төв”-өөс тус яаманд 25 санал, хүсэлт хуваарилагдсныг төрлөөр ангилбал дөрвөн гомдол, таван шүүмжлэл, 15 санал хүсэлт, нэг өргөдөл иржээ.
Өмнөх сартай харьцуулахад өргөдөл гомдол ирүүлсэн иргэдийн то 7.6 хувиар буурсан байна. Мөн ирсэн өргөдөл гомдол, саналын дийлэнхи нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, Шийдвэр гүйцэтгэх ажил,хуулийн төслүүдэд санал өгөх хүсэлтүүд эзэлж байгаа аж. Нийт ирсэн өргөдөл гомдлын 42-ыг нь шийдвэрлэж хариу өгсөн бол 31 нь хяналтын шатанд байна гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.


















