Хууль зүйн яамны төлөөлөгчид Турк улсад айлчиллаа
Айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний эрхзүйн мэдээллийн систем /UYAP/-ийн дата төв, ЦЕГ-ын мэдээллийн төв, программ хангамжийн “HAVELSAN” Улсын үйлдвэрийн газарт тус тус зочлон мэдээлэл сонсож, сонирхсон зүйлээ асууж санал солилцов.
Мэдээллийн алба

Хууль зүйн яамны Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн зохицуулагч А.Эрдэнэбулаг, “Үндэсний дата төв”-ийн захирал З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн яамны урилгаар тус улсын Үндэсний эрхзүйн мэдээллийн систем /UYAP/-ийг судлах, туршлага солилцох зорилгоор өнгөрсөн долоо хоногт ажлын айлчлал хийжээ.
Айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний эрхзүйн мэдээллийн систем /UYAP/-ийн дата төв, ЦЕГ-ын мэдээллийн төв, программ хангамжийн “HAVELSAN” Улсын үйлдвэрийн газарт тус тус зочлон мэдээлэл сонсож, сонирхсон зүйлээ асууж санал солилцов. Мөн Анкара хотын Синжан дүүргийн хууль зүйн ордонд зочилж Үндэсний эрхзүйн мэдээллийн системийг практик дээр хэрхэн ашиглаж байгааг газар дээр нь судалсан байна.
Програм хангамжийн “HAVELSAN” Улсын үйлдвэрийн газраас БНТУ-ын Цахим засаглалын хүрээнд Үндэсний эрхзүйн мэдээллийн систем /UYAP/, Газрын бүртгэл, кадастрын мэдээллийн систем /TAKBIS/, Сонгуулийн мэдээллийн систем /SECSIS/, Эрүүл мэндийн автоматжуулалтын систем /ASOS/ зэрэг томоохон системүүдийг нэвтрүүлсэн туршлагатай тул Монгол улсад цахим засаглалыг бэхжүүлэхэд өөрсдийн туршлагаа солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


















