Хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн намар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Мэдээллийн алба

Тус өдөрлөгийн хүрээнд тухайн орон нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний явцад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан А/638 дугаарт захирамжаар Замын-Үүд суманд хотын захирагчийн ажлын алба, түүний бүтцийг хавсралтаар байгуулсан нь тогтоогдсон юм. Энэхүү хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар явуулсан хүсэлтийг хүлээн авсан тухай хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн байна. Хариу шийдвэрийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: ХЭҮК