Хуульчдын анхдугаар их хурал нэг сарын хугацаатай завсарлана
Энэ сарын 6-9-ний өдрүүдэд үргэлжилсэн Хуульчдын анхдугаар их хурал "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль"-д заасан шаардлагаа биелүүлсэн гэж үзэн нэг сарын хугацаанд завсарласан байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 6-9-ний өдрүүдэд үргэлжилсэн Хуульчдын анхдугаар их хурал "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль"-д заасан шаардлагаа биелүүлсэн гэж үзэн нэг сарын хугацаанд завсарласан байна. Тус их хурлаар Хуульчдын холбоог байгуулж, дүрэм татварыг хэмжээг баталсан бөгөөд Хуульчийн мэргэжлийн дүрэм болон холбооны зохион байгуулалтын асуудлаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг явуулах шаардлагатай хэмээн үзэж энэхүү завсарлагыг авчээ.


















