Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
Өнгөрсөн жил энэ шалгалтад 1050 хүн оролцсоноос 240 нь тэнцэж, хуульчийн мэргэжлийн үнэмлэхтэй болжээ.
Мэдээллийн алба

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдөр орон даяар эхэлж байна. Өнгөрсөн жил энэ шалгалтад 1050 хүн оролцсоноос 240 нь тэнцэж, хуульчийн мэргэжлийн үнэмлэхтэй болжээ.
Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа энэ шалгалтын бүртгэл ирэх сарын 21 хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгэлийг burtgel.mglbar.mn гэсэн цахим хаягаар явуулна.
Шалгалтад оролцох хүсэлтэй эрх зүйч мэргэжилтэй хүн хоёр жилийн хугацаанд дадлагажсан байх шаардлагатай гэж Монголын хуульчдын холбооны хуулийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах комиссын гишүүн н.Туяа хэллээ.
Шалгалтад зориулсан сургалт зохион байгуулна гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Монголын хуульчдын холбооноос 2016 оноос хойш тус шалгалтыг зохион байгуулж байна.


















