Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.05.23/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Аж ахуйн нэгжийн орлогын, Хувь хүний, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон эдгээр хуулийн
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.05.23/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Аж ахуйн нэгжийн орлогын, Хувь хүний, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан нэр бүхий 20 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
Төслийг орон даяар хэлэлцүүлэхэд 5000 орчим санал ирсэн бөгөөд үүний 1950 гаруйг нь бичиг, цахимаар авчээ. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


















