Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Загас” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна
Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Загас” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд 4 төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавих ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

ХУУЛИА ДЭЭДЛЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АН АМЬТАНАА ХАМГААЛЪЯ.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Хуваалцах