Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг дэмжлээ
Хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүнээс2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Гарамжав нар хуулийн дагаж мөрдөх хугацааг тогтооход хүндрэл гарах эсэх, хууль хүчин төгөлдөр болбол одоо ял эдэлж байгаа өсвөр насны хүүхдүүдэд үйлчлэх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болов.

Хуваалцах