Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болголоо

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болголоо
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болголоо. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.

Тэгвэл энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд дээрх боломжийг олгох, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээг бий болгожээ.

Нэг цэгийн үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар буюу бидний хэлж заншсанаар Зуун айлд байрлах үйлчилгээний 3 дугаар байрны 1 давхарт байрлаж байгаа аж.

Иймээс хувь хүн, хуулийн этгээд нь хуулийн хүрээнд үйлчилгээ авч бүртгэл хийлгэх, зөвлөгөө мэдээлэл авахдаа тус үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх боломжтой юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд лавлах, асууж тодруулах зүйлээ 1800-1890 болон 7000-1890 тусгай дугаарын утсаар авч болно. Мөн тус газрын burtgel.gov.mn, iltod.mta.mn сайтаас уг хуультай холбоотой болон хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бусад ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Хуваалцах