Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2019.01.29) чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж, энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2019.01.29) чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж, энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн эдгээр тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан. Харин тогтоолын төслүүдийг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгагдсан байсныг өөрчилж, ердийн журмаар хэрэгжих боломжтой гэж үзсэний үндсэн дээр холбогдох зарчын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь ажлын хэсгээс тогтоолын төслүүдийг дагаж мөрдөх хугацааны талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ. Мөн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалтыг тогтоолын төсөл тус бүрээр явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Хуваалцах