Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуулийн салбараас хэлэлцүүлэг зохион байгууллаа

АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Мэрси Кор олон улсын байгууллагаас манай улсын 15 аймгийн 60 суманд хэрэгжүүлж буй "Орон нутгийн Хариуцлагатай засаглалын төлөөх Идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо" төсөл нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Бор-Өндөр, Батширээт, Хэрлэн сумдад хэрэгжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн салбараас  хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хуулийн салбараас хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Мэрси Кор олон улсын байгууллагаас манай улсын 15 аймгийн 60 суманд хэрэгжүүлж буй "Орон нутгийн Хариуцлагатай засаглалын төлөөх Идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо" төсөл нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Бор-Өндөр, Батширээт, Хэрлэн сумдад хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Хэнтий аймагт дэд тэтэглэгт дөрвөн төсөл зарлагдаж Иргэний нийгмийн сүлжээний 14 ТББ-аас хэрэгжүүлээд дуусах шатандаа явж байна. Тус дөрвөн төслийн нэг болох "Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түшиглэн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь" төслөөс "Нийтээр хэлэлцүүлье" цуврал хэлэлцүүлгийг Боловсрол, Эрүүл мэнд, Хуулийн салбаруудаас "Хэнтий" телевизээр олон нийтэд хүргэлээ:
Дараагийн удаад аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь" сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр төслийн үйл ажиллагааг хаах юм.

Уг төслийг "Хан Хэнтийхэн" ахмад багш нарын холбоо, "Шинэ сонор" сонины редакци, ХБХЭЭХ, "Хан Хэнтийн ногоочид" төрийн бус байгууллагаас хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хэрэгжих хугацаанд аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллахахаар байгуулсан "Гурван талт гэрээ”-ний дагуу хамтран ажиллаж байгаа аж.

Түлхүүр үг:Хэнтий аймаг
Хуваалцах