Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооноос санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл нэмсэнтэй уялдуулан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн эшлэлийн дугаарыг өөрчлөн, хууль хоорондын нийцлийг хангахаар холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсан. Эцэст нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Төсвийн байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийг батлав.

Хуваалцах