Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Хуулийн төслийн талаар үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүдээс төслийн заалтын найруулга, нэр томьёог өөрчлөх талаар гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хуваалцах