Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа
Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.

Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтахгүй. Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой учир Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой. Тиймээс уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцэе” гэсэн горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлууллаа.

Хуваалцах