Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуваалцах