Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуун, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон ажлын хэсгээс хариулт авлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонссоны дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өгч байгаад завсарласан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав үйлдвэрлэл, бизнесийг дэмжих ямар бодлогыг төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгасан болохыг тодруулсан. Ж.Мөнхбат гишүүн төрийн албан хаагчдын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж буйг өөрчлөх, цалинг тодорхой хувиар нэмэх боломж бий эсэхийг асууж, Сангийн сайдаас хариулт авсан юм. Мөн Д.Тэрбишдагва, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар асуулт асууж, хэлэлцэж буй хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ийнхүү ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах