Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн агуулгаараа банкны хараат болон охин компанитай холбоотой заалтууд тусгагдсан байгаа. Иймд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой зохицуулалтуудыг тусган дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан аж. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав. Байнгын хорооны даргын гаргасан уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн.

Хуваалцах