Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Дансны хуулга, их, дээд сургуулийн тодорхойлолт, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Дансны хуулга, их, дээд сургуулийн тодорхойлолт, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Солонгос улсын Элчин сайдын яамнаас бичиг баримт хуурамчаар үйлдэн виз мэдүүлж байгааг шалгаж өгөхийг ЦЕГ-аас хүсчээ.

Мөрдөн шалгалтаар Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалыг шалгаж байна. Одоогоор 18 иргэн, аж ахуйн нэгж хуурамчаар виз мэдүүлэх материалыг үйлдсэн нь тогтоогджээ.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч н.Амарбат ярилаа. Солонгос улсын виз мэдүүлэхдээ, тус газрын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авсан 10 байгууллагаас сонгон бичиг баримтаа өөрөө бүрдүүлж өгөх ёстойг санууллаа.

Хуваалцах