Хөөсөн загас аюултай хор ялгаруулдаг
"Puffer fish" буюу хөөсөн загас нь Тетраодонтида төрлийн бүлээс гаралтай. Хөөсөн загасны олон зүйл бий. Тухайлбал, бах загас, үлээгч, хөөсөнцөр, хаваг, баллон загас гэх мэтээр нэрлэж болно. Энэ төрлийн загас түгшсэн, эсвэл уурласан үедээ хөөдөг аж.
Мэдээллийн алба

Хамгийн аюултай нь тетродотоксин хэмээх маш хортой бодисыг элэг, гэдэс, өндгөвч, арьс зэргээсээ ялгаруулдаг байна. Тетродотоксины хоронд хордсон амьтны тархинд шууд нөлөөлж, сул дорой болох бөгөөд саажилт өгч улмаар үхэлд хүргэдэг ажээ.
Хөөсөн загас нь дэлхийн хамгийн хортой сээр нуруутан амьтны тоонд ордог. Гэсэн хэдий ч зарим зүйлийг нь Япон, Хятад, Солонгос зэрэг улсад хүнсэнд хэрэглэдэг байна. Мэдээж тусгайлан бэлтгэж хоргүй хэсгийн махыг нь хэрэглэдэг гэнэ.